Шууд Chart

Францад Монголын 3000 гаруй иргэн амьдардаг

2015-11-24 16:19:17

Франц улсад өнөөдрийн байдлаар манай улсын 3000 гаруй иргэн амьдарч байна. Францад амьдарч байгаа монголчууд хувийн бизнес хийхээс гадна эндэхийн иргэдийн нэгэн адил томоохон компаниудад ажиллаж байгаа нь монгол мэрэгжилтнүүдийн чадвар  олон улсад үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлж байгаагийн тод жишээ гэж хэлж болно.

Энэ улсад хууль бусаар амьдарч ажил хийх боломж харьцангуй хязгаарлагдмал эрх зүйн орчинтой. Энэ байдал нь эргээд энд ажиллаж амьдрахыг хүссэн гадны иргэдээс өндөр чадвартай байхыг шаарддаг. Иймд, манай улсаас Францад амьдарч байгаа хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний чадвартай, ихэвчлэн үндэстэн дамнасан олон улсын байгууллага, тухайлбал, Шнайдер электрик компани мөн банк санхүү, АиТигийн чиглэлээр Монголын залуус  ажилладаг нь бусад орноос ялгагдах нэг онцлог гэж хэлж болно.

"Франц нь бусад улсыг бодвол гадны мэргэжилтнүүдийг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй, ялангуяа Азиудыг бусдаас  хувь илүү чадвартай байж л удирдах албан тушаалд томилдог. Мөн гадны зарим орон шиг тэдэн жил амьдарсны дараа өөрийн орны иргэншлээ олгохдоо хатуу босго тавьдаг гэдгийг ч хэлж байсан. Харин зөвшөөрөл олгосон тохиолдолд зүгээр сар бүр тэтгэлгийн мөнгө өгөөд хий байлгахаас илүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь гарааных нь хөрөнгө оруулалтыг 2000 еврогоос 20 мянган евро хүртэл хийх гэж байгаа ажлаас нь шалтгаалан мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмж гэж өгдөг мөнгөө хэмнэж чадах алсыг харсан бодлоготой ажилладаг" тухай Шенгений орнуудад  аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг Б.Алтангэрэл ярьсан юм. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Францад суралцах монгол оюутны тоо ч эрс нэмэгдсэн байна. Засгийн газрын тэтгэлгээс гадна, Францын төрийн өмчийн их, дээд сургууль нь төлбөргүй  тул Монголоос ирж суралцах оюутнуудын тоо нэмэгдэхэд ч нөлөөлсөн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголыг мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад Монголын 3000 гаруй иргэн амьдардаг  
Үзсэн: 1830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-11-25 09:00
Гадаадад бгаа монголчууд юу ч хамаагуй хулгайлаад энд зардаг булэг бдаг гэсэн. Танд зориулсан цорын ганц гэсэн хувцас гутал бол хулгайнх! Эх орноо шоронд орохдоо эсвэл ясаа тавихдаа л нэг сандаг хуйтэн сэтгэлт амиа бодогсод гадаадад бна даа
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2015-11-25 04:03
mongolchuud ireed hereggui de undur tulburtei diilehgui
85.55.80.xxx [85.55.80.xxx] 2015-11-25 02:00
francaar duuren ajilsag xumuus bn aa bn
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2015-11-24 17:17
za daa ixenxi ni xulgaich nar bdag gesen tend surch bsan dyy maani mgl-chuudaas xolxon bxgyi bol xamt yabj bgaad l yum xulgailaad esbel xamaatan sadan ni irbel yamar baraa xeregtei bna zaxialgaa ugchix xulgailaad ugie l geed zytgechixdeg gesen ..ichmer shyy
84.101.157.xxx [84.101.157.xxx] 2015-11-24 16:48
tolbortei shuu;hamgiin baga ni jiliin 6000 ebro baidag

Бидэнтэй нэгдээрэй