Шууд Chart

Оюутолгойн далд уурхайд өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхол байна

2015-11-24 16:32:13

“Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдсэнтэй холбоотой Монгол Улс дэлхийн анхаарлыг татаж эхэллээ. Үүний нэг илрэл нь Их Британийн шилдэг технологийг үйлдвэрлэгчид манай уул уурхайн салбарынханд бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтарч ажиллах санаачилга гаргасан өнөөдрийн семинарыг нэрлэж болно. Ингэснээр уул уурхайн салбарт тулгамддаг олон асуудлыг технологийн дэвшил ашиглан шийдвэрлэх боломж бүрдэж байгааг салбарынхан хэлж байна. 

Хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх нэг гол үндэс нь дэлхийд тэргүүлэгч технологийг ашиглах явдал байдаг. Тиймээс Аггреко компани түргэн хугацаанд их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай зөөврийн генераторыг уул уурхайн компаниудад санал болгож байна. Энэхүү генераторыг олимпийн наадам болсон Шувууны үүр цэнгэлдэх барихдаа цахилгааны эх үүсвэрээр ашиглаж, үр дүнг нь нотолсон байна. Энэ мэт өндөр үр дүнтэй технологийг ашигласнаар уул уурхайн салбарын үргүй зардал, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нь ч багасна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус семинарын дүнд 2013 онд манай уул уурхайн салбарт 10 сая, 2014 онд 8 сая фунт стерлингийн дэвшилтэт технологийг нийлүүлжээ.

Оюутолгойн эхний бүтээн байгуулалтаар хоёр тэрбум америк долларын хөрөнгө оруулалт, харин энэ онд дөрвөн тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Тиймээс энэхүү хөрөнгө оруулалтыг дотооддоо хадгалж үлдэх, эдийн засгаа тэлэх гол хөшүүрэг болгон ашиглах учиртай. Энэ мэт хамтарсан уулзалтууд үр дүнгээ өгнө гэж судлаачид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оюутолгойн далд уурхайд өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхол байна  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-11-24 21:30
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

Бидэнтэй нэгдээрэй