Шууд Chart

Манай улс хамгийн үрэлгэн орнуудын тоонд орох болжээ

2015-11-24 16:38:33

Манай улсын иргэдэд хэрэглээний зөв соёл байхгүй байгааг гадны иргэд шүүмжилжээ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нар монголчууд гадныхны нүдэнд хэрхэн харагддаг талаар судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан гадаадын иргэд “Монголчууд үрэлгэн. Тэд гэр бүлээ эдийн засгийн хувьд эрсдэлд оруулж байгаад ч орлогоосоо давсан өндөр үнэтэй  брэнд бүтээгдэхүүн худалдаж авдаг. Ийм амьдралын хэв маягтай ард түмэн дэлхийд Монголоос өөр байхгүй" гэдгийг онцолжээ.

Судалгааны багийнхан манай улсад гурваас дээш жил амьдарсан гадны 100 гаруй иргэнийг сонгож, далд санал асуулга явуулсан байна. Бидний энэ сул тал өнөөгийн хямралтай ч холбоотой гэдгийг эдийн засагчид хэлж байлаа. Учир нь орлого нэмэгдэхийн хэрээр олон хүн хэрэглээгээ нэмдэг. Харин орлого багасахаар хэрэглээнийхээ тэлэлтийг хэмнэж чаддаггүй. Энэ байдал манай улсад эцэстээ хямрал болон нүүрлэж байгааг эдийн засагчид хэллээ.

Эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнууд материаллаг сонголт буюу хэт их хэрэглээ, худалдан авалтаас аль болох татгалзах болжээ. Энэ нь эдийн засгийн хөөсрөлт бий болгохоос гадна их хэмжээний хог хаягдал бий болгодог. Тиймээс олон улс орон хэрэглээгээ аль болох хэмнэхийг илүүд үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс хамгийн үрэлгэн орнуудын тоонд орох болжээ  
Үзсэн: 1971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
213.185.228.xxx [213.185.228.xxx] 2015-11-25 01:47
gants unen medeelel olj harlaa!
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2015-11-24 19:12
2012 оноос хойш зээлсэн тэрбум тэрбум долларыг ингэж үрээд гадаад руу буцаагаад гаргачихсан шдээ
203.169.50.xxx [203.169.50.xxx] 2015-11-24 17:20
MEDEEJ SHUU DEE

Бидэнтэй нэгдээрэй