Шууд Chart

Монгол Улсын төвийн сахих бодлогыг НҮБ-ын гишүүн 6 улс дэмжжээ

2015-11-24 16:41:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Мөн төвийг сахих тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгож, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээавч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлээд байна. Энэ цаг үед манай улс төвийг сахих бодлогыг хэрэгжүүлсэнээр ямар өөрчлөлт, боломж бүрдэх талаар өнөөдөр Гадаад хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Хоёр их гүрний дунд байгаа манай улсын хувьд өнөөг хүртэл баримталж ирсэн төвийг сахих тогтвортой байдлыг хадгалж үлдэх асуудал өнөөдөр олон улсын анхаардын төвд байна. Өнөөдрийн байдлаар манай улсын төвийг сахих бодлогыг НҮБ-ын 6 улс дэмжээд байгаа тухай ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Д.Баярхүү ярилаа.

Швейцарь улс одоогоос 200 жилийн өмнө төвийг сахих статусыг мөрдөж эхэлсэн. Тухайлбал НАТО болон АНУ Серби, Иракт явуулсан үйл ажиллагаатайгаа холбогдуулан нутаг дэвсгэрээр нь дамжин цэргийн онгоцны нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан байдаг. Харин бүтээн байгуулалтын асуудлаар  нислэгийн зөвшөөрөл хүсэхэд даруй хүлээн зөвшөөрчээ. Яг үүн шиг Швейцараас суралцах туршлага манайд их байгааг тус улсад ажиллаад ирсэн багийнхан онцолж байна.

Түүнчлэн сүүлийн үед Туркменистан улсын байнга төвийг сахих статус олон улсын анхаарлыг татах болжээ. Туркменистан улс 1995 онд төвийг сахих статусаа Үндсэн хуульдаа тусган тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Хэрвээ Монгол улс төвийг сахих бодлого хэрэгжүүлвэл ямар ч үед хохиролгүй, хямралгүй оршин тогтнох газар нутгийн болон эрх зүйн таатай орчин, нөөц бололцоо манайд байна гэж салбарынхан харж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улсын төвийн сахих бодлогыг НҮБ-ын гишүүн 6 улс дэмжжээ  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй