Шууд Chart

Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах нь тодорхойгүй байна

2015-11-24 16:46:09

Монгол Улсын тусгаар тогтнолыг батлах асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орон даяар анх удаа ард нийтээсээ санал асуулга авч байжээ. Тэгвэл 70 жилийн дараа ард нийтээсээ дахин санал асуулга авахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаагийнх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард нийтээс санал асуулга авч болно гэсэн хуулийн заалт бий. Энэ дагуу гишүүн Н.Батбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Ингэхдээ энэ сарын 26-нд ард нийтээс санал асуулга авахаар хуулийн төсөлд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн ч, сөрөг хүчний зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш гэж эсэргүүцсэн юм. Хэдийгээр тийм ч, УИХ-ын гишүүдийн олонх нь санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Одоогоор хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцээгүй байгаа учраас санал асуулга явууллаа гэхэд хэзээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах нь тодорхойгүй байна  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-25 09:02
11 сарын 26 чинь нөгөөдөр шүү дээ амжихгүй нь хэнд ч ойлгомжтой асуудлаар хэрүүл үүсгэх хэрэг юу байсан юм бэ, тийм л өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бол жилийн өмнөөс бэлтгэлээ хангахгүй дээ, уул нь Монгол улсыг сайн ч муу ч АН, МАН хоёр л чирч явна шүү дээ, бусад нь нэг хүний нам нэртэй луйварчдын бүлгүүд л байгаа, 800 гишүүдтэй нь хэд болдоо

Бидэнтэй нэгдээрэй