Монгол Улс багш бэлтгэх тогтолцоондоо тогтвортой хөгжлийн үзэл санааг нэвтрүүлэхээр олон улсын туршлагыг судалж байна. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан дэлхий дулаарч, цаг уур, байгаль орчны өөрчлөлт жил ирэх бүр нэмэгдэх болсон. Гэтэл энэ нь эргээд хүн төрөлхтний амьдралд гамшиг, хямралын эхлэл болж байна. Тиймээс тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалтад нэвтрүүлснээр хүүхдүүд багаасаа зөв амьдралын хэвшилд суралцана.
Тогтвортой хөгжлийг энгийнээр тайлбарлавал авсаархан амьдрах урлаг гэж болно. Монголчууд шинээр мэндэлсэн хүүхэддээ баривч урлан өмсүүлдэг. Элбэгдүүхэн урласан, биед эвтэйхэн энэ хувцсыг хүүхэд олон жил өмсөнө, эдийн засагт ч хэмнэлттэй. Дунд сургуулийн технологийн хичээлд баривч оёх аргыг заах нь тогтвортой хөгжлийг боловсролд нэвтрүүлж байгаа нэг хэлбэр юм.
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр шаардлагагүй хэрэглээ дагаад нэмэгдсэн. Хоол идэхийн тулд нэг хүн таван сэрээ ашиглаж байна. Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бүгд ийм тооны сэрээ ашиглана гэвэл шаардлагатай металлыг олборлохын тулд хямрал эхэлнэ. Тогтвортой хөгжил гэдгийг сонсоогүй хүн ховор. Гэхдээ тогтвортой хөгжил гэж чухам юуг хэлээд байна вэ гэж асуувал хариулах хүн цөөхөн байгаа учраас Ерөнхий боловсролын сургуулийн сургалтаас эхлүүлэхээр болжээ. Тогтвортой хөгжил гэдэг даян дэлхийн энх тайвны үндэс суурь боловч, хүн бүрийн оролцооноос шалтгаалдаг гэдгийг л боловсролын байгууллага хүүхдэд багаас нь ойлгуулна. Наад зах нь хүүхэд хот цэвэрлэх нэг удаагийн аян өрнүүлэхээс илүү, хэрэггүй зүйлээс болж хог үйлдвэрлэдэг байдлаа өөрчлөх хоёрын аль нь чухал болохыг мэддэг болно.
Монгол Улс 2005 оноос тогтвортой хөгжлийн асуудлыг ярьж эхэлсэн. Тэгвэл бидний уламжлалт нүүдэлчин соёлд тогтвортой хөгжлийг хангах олон арга уламжилж ирсэн байдаг. Орчин үеийн хүүхдүүд тогтвортой хөгжлийн үзэл санаа шингэсэн алгебрь, уран зохиол, газарзүйн хичээлээр дамжуулан, тогтвортой амьдралын хэвшилд суралцах боломж бүрдэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Тогтвортой хөгжил гэдэг авсаархан амьдрах урлаг... | ||
| Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.