Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотноо Байгалийн хий экспортлогч орнуудын гурав дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт боллоо. Тус чуулга уулзалтад оролцохоор очсон төр засгийн тэргүүнүүд олон улсын байгалийн хийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн байна.
Дэлхий нийт байгалийн хийн батлагдсан нөөцийн 67 хувийг нутаг дэвсгэртээ агуулдаг 12 улс, тодруулбал, Алжир, Болив, Египет, Экваторын Гвиней, Иран, Ливи, Нигери, Катар, Орос, Тринидад Тобаго, Арабын нэгдсэн Эмират болон Венесуэл улсын төр засгийн тэргүүнүүд энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани оролцогчдод хандан байгалийн хийн үйлдвэрлэл, худалдаанд илүү нэгдсэн зохион байгуулалттай оролцох санал дэвшүүлжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр байгалийн хийн хэрэглээ 2020 он хүртэл жилд дунджаар хоёр хувь өсөх төлөвтэй байгаа юм.
Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ихэсч байгаа нь байгалийн хийн хэрэглээ буурахад нөлөөлж буй юм байна. Иймээс уулзалтад оролцогч орнууд байгалийн хийн хэрэглээг өсгөхийн төлөөх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр хамтарсан тунхаглалдаа тусгалаа. Энэ хүрээнд байгалийн хий импортлогч орнуудтай яриа хэлэлцээ удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байна. Газрын тос экспортлогч орнуудын жишгийг дагаж, байгалийн хий экспортлогч орнууд бас үнийн босго тогтооно гэх цуу яриа дэгдэж байсан боловч энэ тухай ярихад эртэднэ гэж уулзалтад оролцогчид үзсэн байна.
| Байгалийн хий экспортлогч орнуудын уулзалт боллоо | ||
| Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.