"Исламын улс" бүлэглэлийн хүч чадал үнэн хэрэгтээ дорой, иймээс Австрали улс тус бүлэглэлийн эсрэг хуурай замын цэрэг илгээх бодолгүй гэдгээ тус улсын Ерөнхий сайд Малкольм Тернбулл мэдэгдлээ. Австралийн Ерөнхий сайд асан Тони Эббот "Исламын улс" бүлэглэлийн аюулыг сөрөн тэмцэхийн тулд тус улс хуурай замын цэрэг илгээх шаардлагатай гэж мэдэгдсэн юм.
Харин өнгөрсөн есдүгээр сард бүрэн эрхээ хүлээн авсан одоогийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл энэ тухайд эсрэг саналтай байна. Тэрбээр “Исламын улс” бүлэглэл суртал ухуулгын сүлжээгээрээ л гол үйл ажиллагаагаа явуулдаг. Бид энэ сүлжээгээр ирсэн мэдээлэлд хууртах ёсгүй” гэсэн байна. Үүнээс гадна өрнөдийнхөн хуурай замын цэргээ оруулснаар террористуудын эсрэг тэмцлийг үр ашиггүй болгоно гэж Иракийн Засгийн газар үзэж байгааг Тернбулл иш татжээ.
Гэхдээ тэрбээр, "Исламын улс" бүлэглэлийн Ирак, Сири дэх хүч нөлөөг үгүй хийх ёстой гэдэгтэй маргахгүй гэдгээ илэрхийллээ. Одоогийн байдлаар Австрали улс "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаагаас гадна тусгай хүчний 90 цэрэг нь Иракт байрлан, терроризмын эсрэг агентлагуудад заавар зөвлөгөө өгч байна. Мөн 300 орчим цэрэг Иракийн үндэсний армийн цэргүүдийг бэлтгэхэд туслалцаа үзүүлж байгаа юм.
| Австрали "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хуурай замын цэрэг илгээхгүй | ||
| Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.