Хорт хий ялгаруулалтыг бууруулж мэдээлдэг програм суурилуулсан Фольксваген компанийн дизель хөдөлгүүртэй автомашиныг лабораторид дахин туршсан байна. Энэ туршилтаар тус програмыг суурилуулсан, стандартад нийцээгүй автомашин АНУ-ын төдийгүй, Европын азотын давхар исэл ялгаруулалтын шалгалтыг төөрөлдүүлж чадаж байгааг тогтоожээ.
Энэ програм суурилуулсан автомашин нь лабораторид шалгуулах үед яндангаар ялгарах азотын давхар ислийн хэмжээг автоматаар бууруулах зарчмаар ажилладаг юм. Фольксваген компани хэдийгээр АНУ-ын байгаль орчны чанд хатуу шалгалтыг давахын тулд тус програмыг хэрэглэсэн гэдгээ хүлээсэн ч Европын орнуудад энэ залиа ашигласан гэдгээ үгүйсгэсээр байгаа юм.
Харин лабораторид хийсэн туршилтаар дээрх програмыг суурилуулсан автомашин Европын хяналт шалгалтыг ч мөн давах чадамжтай нь тогтоогдсон байна. Ингэснээр Фольксваген компанийн чанарын шаардлага хангаагүй автомашинууд Европын орнуудын байгаль орчны шалгалтуудыг мөн адил мэхлэн төөрөгдүүлсэн байж магадгүй боллоо. Европ тивд энэ програмыг суурилуулсан Фольксвагений 8.5 сая автомашин байгааг тус компани баталгаажуулсан юм.
| Фольксваген Европын шалгалтад заль хэрэглэсэн байж магадгүй | ||
| Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.