Шууд Chart

ОХУ Иранд 5 тэрбум ам.долларын зээл олгоно

2015-11-25 09:34:17

Ирантай хамтын ажиллагааныхаа хүрээнд Орос улс аж үйлдвэрийн төслүүдэд зориулж 5 тэрбум долларын экспортын зээл олгоход бэлэн байгааг оросын ерөнхийлөгч Владимир Путин Ираны удирдагч Хасан Роуханитай Тегеранд хийсэн хэлэлцээнийхээ дараа мэдэгдлээ. Путины хэлснээр, энэ зээлд зориулж эрчим хүчний салбарын болон далайн боомт барих, төмөр замын цахилгаанжуулалт зэрэг тэргүүлэх чиглэлийн нийт 35 төслийг сонгон авсан байна.

Тегеран дах уулзалтын явцад талууд түүнчлэн нэлээд хэдэн гэрээ хэлцэл, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүнд тухайлбал, Оросын төмөр зам, Ираны төмөр замын компаниуд “Гармсар-Инче Бурун” чиглэлийн төмөр замыг цахилгаанжуулах төслийн төлөвлөлт, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Энд байгуулагдсан баримт бичгүүд Москва, Тегераны хоорондын холбоо харилцаа өдөр ирэх тусам бэхжиж байгааг нотлон харууллаа гэж Роухани дүгнэжээ.

Ираны удирдагч түүнчлэн өөрийнх нь улс Оростой банк болон тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг мэдэгдсэн байна. Харин Путин ерөнхийлөгчийн зүгээс худалдааны салбарт Москва, Тегеран хоёр үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийхийг өргөжүүлэх бодолтой байгааг дурдсан байна. Байгалийн хий экспортлогч орнуудын чуулга уулзалтын дараа Орос, Иранц удирдагчдын хэлэлцээ болсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Иранд 5 тэрбум ам.долларын зээл олгоно  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй