Өчигдөр Тунис улсын нийслэлд ерөнхийлөгчийн бие хамгаалагчид сууж явсан автобусанд бөмбөг дэлбэрчээ. Халдлагын улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдэж, 17 хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн хамгаалагчдад зориулсан автобус Дотоод хэргийн яамны ойролцоох хөл хөдөлгөөн ихтэй төв гудамжинд зогсох үеэр дэлбэрэлт болжээ. Автобусанд үл мэдэх этгээд сууж, амиа золиослон бөмбөг дэлбэлсэн байж магадгүй гэж холбогдох албаныхан үзэж байна.
Энэ халдлагатай холбогдуулан Тунисын ерөнхийлөгч Беджи Каид Эс-Себси нийслэл хотдоо өнөө өглөөний тав цаг хүртэл хөл хорио тогтоосноос гадна улс орон даяар 30 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа. Тунист энэ оны 3, 6-р сард халдлага гарч, нийт 60-аад хүн амь үрэгдсэн. Энэ хоёр халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээсэн, харин энэ удаагийн халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

| Тунист автобусанд бөмбөг дэлбэрчээ | ||
| Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.