Шууд Chart

Асуудлыг хурцатгахгүй байхыг Турк, ОХУ-д уриалав

2015-11-25 15:32:13

Өчигдөр Туркийн цэргийн нисэх хүчний Ф-16 нисэх онгоц Оросын байлдааны нисэх онгоцыг пуужин харван сөнөөсөн. Энэ хэрэг явдалтай холбогдуулан хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгэхгүйн тулд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Нэгдсэн Үндэсний Байгууллага болон НАТО уриалж байна. Мөн АНУ, Европын холбоо хоёр ийм утга агуулга бүхий уриалга гаргаад байна.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг Цагаан ордонд хүлээн авч уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр хоёр удирдагч нөхцөл байдлыг даамжруулахгүй байхыг Орос, Туркийн эрх баригчдад уриалсан байна. Ерөнхийлөгч Обама Турк улс өөрийн газар нутаг, агаарын хилээ хамгаалах эрхтэйг онцлон тэмдэглээд, аядуу үзэлт сөрөг хүчний босогчдын байршилд цохилт өгч байгаа нь Оросын Сири улсад явуулж байгаа агаарын цэргийн ажиллагааны гол алдаа дутагдал гэсэн байна.

Харин Франсуа Олланд энэ асуудал цаашид хурцдах тохиолдолд терроризм болон "Исламын улс" бүлэглэлийн эсрэг олон улсын нэгдмэл байдал, хамтын ажиллагаанд саад учруулж болохыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Асуудлыг хурцатгахгүй байхыг Турк, ОХУ-д уриалав  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй