Шууд Chart

Польш дүрвэгчдийн асуудлаарх байр сууриа эргэж харна

2015-11-25 15:35:22

Парист болсон халдлагаас үүдэн дүрвэгчид хүлээж авах хувь хэмжээний тухайд оны эхэнд байгуулсан Европын Холбооны хэлэлцээрийг эргэн харахад хүрч байгаагаа Польшийн шинэ засгийн газар мэдэгдлээ. Европын талыг баримтлагч байр суурьтай Польшийн өмнөх засгийн газар дүрвэгчид хүлээж авах хувь хэмжээний талаарх хэлэлцээрийг есдүгээр сард сайшаан баталсан.

Харин сая 11 сард “Хууль-шударга ёс” намынхны байгуулсан шинэ засгийн газар Польш улсын өмнөх байр суурийг эргэж авч үзэх бодолтой байна. 120 мянган дүрвэгчийг тараан байршуулах зорилготой Европын Холбооны хэлэлцээрийг Польш улс Унгар, Чех, Словак улсаас зөрж дэмжсэн юм. Энэ төлөвлөгөөгөөр бол Польш улс хэдийнэ нутагт нь нэвтэрсэн 2000 дээр нэмээд 4500 дүрвэгч хүлээж авахад бэлэн байсан юм.

Энэ тохиролцооноосоо буцах тохиолдолд, дайнд нэрвэгдсэн Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас дайжиж Европын Холбооны улсуудад ирсэн 800-аад мянган дүрвэгчийн асуудлаарх Европын Холбооны дотоод дахь хагарал улам гүнзгийрэх эрсдэл тулгарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польш дүрвэгчдийн асуудлаарх байр сууриа эргэж харна  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй