АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Конвеншн центер"-т хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр хүндийг өргөлтийн дэлхийн аваргын дээд амжилт шинэчлэн тогтоолоо. Өчигдөр дэлхийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд Азербайжаны тамирчин Бояанка Костова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ийг өргөж, нийлбэр дүнгээр 252 кг-ийг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, аваргын алтан медалын эзэн болсон юм. Анх 1979 оны Катарын нийслэл Доха хотноо зохиогдож байсан дэлхийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд БНХАУ-ын тамирчин Чен Янгинг огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ийг өргөж тухайн үед дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.
Харин энэ амжилтыг Азербайжаны тамирчин Костова 36 жилийн дараа эдвээд байгаа юм. 2013, 2014 оны дэлхийн аваргын хүрэл, мөнгөн медалт БНХАУ-ын тамирчин Денг Менгронг огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 137, нийлбэр дүнгээр 245 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон бол, БНХАУ-ын Тайваны тамирчин Куо-шинг Чун огцом өргөлтөөр 104 кг, түлхэлттэй өргөлтөөр 133 кг, нийлбэр дүнгээр 237 кг өргөж энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медалийн болзол хангасан байна.
Эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд 2004 оны Афины олимпийн аварга, 2005 оны дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Ши-Зиёонг аваргын алтан медаль хүртсэн байна. Тэрээр энэ өдөр огцом өргөлтөөр 158 кг, түлхэлттэй өргөлтөөр 190 кг өргөж, нийлбэр дүнгээр 348 кг өргөснөөр аваргын алтан медаль хүртсэн юм.
2013, 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын тамирчин Олег Чен нийлбэр дүнгээр 344 кг өргөж мөнгөн медалийн болзол хангасан бол, 2015 оны Европ тивийн хүндийн өргөлтийн аварга Турк улсын тамирчин Данияар Исмаляв гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр нийлбэр дүнгээр 343 кг өргөсөн амжилт үзүүлсэн юм. Хүндийг өргөлтийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөх хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулна.


| Б.Костова хүндийг өргөлтийн дэлхийн рекордыг шинэчиллээ | ||
| Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.