Сирид "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн нисэх хүчний Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөсөн тухай бид та бүхэнд мэдээлсэн. Хөлгийн багийн хоёр нисгэгч онгоц сүйрэхээс өмнө шүхрээр үсэрч амжсан ч, тэдний нэг нь Сирийн хойд хэсэгт байрладаг босогчдын нээсэн галд өртөн амиа алдсан байх магадлалтай гэнэ.
Сирийн нутаг дахь Туркмений босогчид Оросын нэг нисгэгчийг газардсаных нь дараа буудаж, хөнөөсөн байна. Үүнээс гадна хөлгийн багийн гишүүдийг аврахаар явсан нисдэг тэрэг босогчдын суманд өртөн, дотор нь явсан нэг цэрэг амь үрэгджээ. Харин хөлгийн багийн нөгөө гишүүн босогчдоос зугтаж амжсан байна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр тус нисгэгчийг Сирийн армийн цэргүүд эсэн мэнд олсон, Оросын агаарын цэргийн баазад хүргэж өгөхөөр яваа ажээ. Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн учраас сөнөөсөн гэх тайлбарыг Турк улс хийж байгаа. Гэхдээ Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ тайлбарыг үгүйсгэж, Оросын онгоц Сирийн нутаг дэвсгэрт, Турктэй залгаа хилээс нэг км зайд байхдаа пуужинд оногдсон гэж мэдэгдсэн байна.
| ОХУ-ын онгоцны нэг нисгэгч эсэн мэнд олджээ | ||
| Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.