Шууд Chart

Өрсөлдөөний хуулийн талаар аж ахуйн нэгжүүд хэлэлцлээ

2015-11-25 17:30:48

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд шударга чөлөөт өрсөлдөөний зарчмаар хөгжих хууль эрхзүйн орчин хангалтгүй байна. Тиймээс зарим компани салбартаа монополь эрх эдлэж, хэрэглэгчдийн сонголтыг хязгаарладаг. Нөгөө талдаа төрийн зохицуулалттай зүй ёсны монополь байгууллагуудын хувьд өрсөлдөөн байхгүйгээс алдагдал хүлээж байна. Тиймээс алдаа дутагдал, ололт амжилтаа нэгтгэн хууль эрхзүйн шинэ орчин, бодлогын хүрээнд цогц өөрчлөлт хийх цаг болсныг “Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.

Монгол улсад кабелийн сувгийн үйлчилгээ эрхэлдэг 13 компани байдаг. Гэтэл сүүлийн үед ашиглалтад орсон барилгууд зөвхөн IP телевиз ашиглах боломжтой холболт хийдэг. Энэ бол өрсөлдөөний хуулийг зөрчиж, хэрэглэгчдийн сонголтыг хязаарлаж байгаа нэг жишээ гэж "Сансар медиа" группийн менежер н.Баттогтох ярилаа.

Зүй ёсны монополь гэдэг нь хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлдэг, тухайн салбартаа ганц байдаг аж ахуй нэгж. Гэтэл төрөөс зохицуулдаг зүй ёсны монополь компаниудын үйл ажиллагаа ч өрсөлдөөний зарчмаар явж чаддаггүй. Манай улсын зорчигч тээврийн 0.95 хувь нь төмөр зам ашигладаг. Гэтэл Улаанбаатар төмөр зам хоёр хөрштэй харьцуулахад 4-5 дахин хямд үнээр зорчигчоо тээвэрлэх үүрэг хүлээсэн нь, монополь биш хүндрэлтэй байдлыг тэдэнд үүсгэж гэх зэрэг олон жишээг хэлж байна.

Зүй ёсны монополь учраас хамгийн хямдаар бүтээгдэхүүнээ нийлүүл гэвэл аж ахуй нэгж алдагдал хүлээнэ. Тиймээс хэн хэндээ хүндрэл дагуулахгүй өгөөжтэй үнийг ашиглаж сурах хэрэгтэй. Өнөөдрийн асуудлаас айгаад хэрэглэгчдэд байнга алдагдалтай цахилгаан нийлүүлээд байвал, хожим нь гарах эрсдэл үүнээс их, төлөх төлбөр нь ч өндөр гэдгийг судлаачид хэлж байна.

Монополь байдлаа ашиглаж онгоцны шатахууныг хэт өндөр үнээр борлуулж байсан аж ахуй нэгжид 4.6 тэрбум төгрөгний торгууль ноогдуулж, 1 тонн шатахууны үнийг 1400-с 800 доллар хүртэл бууруулсан. Үүнээс өөр авах арга хэмжээ тодорхой болоогүй байна. Тйимээс өрсөлдөөний тухай хууль эрхзүйн орчныг сайжруулах, мэргэжлийн байгууллагыг чадвахижуулж, аж ахуй нэгжүүдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг цогц өөрчлөлтийг эхлүүлэхээр болжээ. 

Шударга чөлөөт өрсөлдөөн бий болсноор бараа үйлчилгээний хэмжээ нэмэгдэж, нэр төрөл олширно. Хэрэглэгчид чанартай барааг хямд үнээр авдаг болно. Мөн аж ахуй нэгжүүдийн техник технологи шинэчлэгдэж улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрсөлдөөний хуулийн талаар аж ахуйн нэгжүүд хэлэлцлээ  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй