Шууд Chart

Канад 25 мянган дүрвэгч хүлээн авах хугацаагаа сунгалаа

2015-11-25 17:44:31

Канадын шинэ засгийн газар энэ оны эцэс гэхэд нутаг дэвсгэртээ хүлээн авах байсан Сирийн дүрвэгчдийн тоог 25 мянгаас 10 мянга болгон бууруулсан байна. Үлдсэн 15 мянган дүрвэгчийг ирэх оны эхний хоёр сард багтаан хүлээн авч дуусгахаар төлөвлөж байгааг Канадын цагаач, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн сайд Жон МакКаллум мэдэгдлээ.

Дүрвэгчдэд орогнол олгох явц ийнхүү удаашрах болсон нь Парисын халдлагатай холбоогүй, харин Канад улс дүрвэгчдийг байрлуулах газар, мөн тэдэнд олгох тусламж дэмжлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай байгаагаас үүдэлтэй гэж Жон МакКаллум тайлбарлалаа. Ирэх оны хоёрдугаар сараас хойш Канад нэмж 10 мянган дүрвэгчид орогнол олгоно.

Канадын засгийн газар нэг гэр бүлийн гишүүд, мөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ижил хүйстэн, хүйсээ солиулсан иргэдэд түлхүү орогнол олгох бодлого баримтлах юм байна. Эдгээр дүрвэгч орогнох эрх авахын тулд аюулгүй байдлын болон эрүүл мэндийн хэд хэдэн шалгалтыг давах шаардлагатай. Үүний дараа Канадын цэргийн болон хувийн хэвшлийн нисэх онгоцууд дүрвэгчдийг тус улс руу тээвэрлэх юм байна. Нийт зургаан жил дамнан хэрэгжих дүрвэгсдийг Канадад суурьшуулах ажилд 510 сая америк долларын зардал гарах төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад 25 мянган дүрвэгч хүлээн авах хугацаагаа сунгалаа  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй