Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын Су-24 онгоц Туркийн талаас харвасан пуужинд оногдон сүйрсэн. Тус онгоцны хөлгийн багийн хоёр гишүүний нэгийг Сирийн тусгай хүчний цэргүүд эсэн мэнд олж, Оросын агаарын цэргийн баазад хүргэж өгсөн байна.
Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн, улмаар тус онгоцонд 10 удаа сануулга өгсөн ч хэрэгсээгүй учраас сөнөөсөн гэх тайлбарыг Турк улс хийж байгаа. Харин сөнөсөн онгоцноос амьд үлдсэн ахмад Константин Мурахтин Туркийн талаас ийм анхааруулга хүлээж аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн тэрээр нислэг үйлдсэн газар нутгаа гарын таван хуруу шигээ сайтар мэдэж байсан. Онгоц нь Туркийн хилийг нэг секунд ч зөрчөөгүй гэжээ. Хөлгийн багийн нөгөө нисгэгч болох дэд хурандаа Олег Пешков онгоц сүйрэхээс өмнө шүхрээр үсэрч амжсан ч, газардсаныхаа дараа Сирийн хойд хэсэгт байрладаг босогчдын гарт амь үрэгдсэн юм. "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Оросын агаарын цэргийн ажиллагааны үеэр Олег Пешковын гаргасан баатарлаг эр зоригийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин үнэлж, Орос улсын баатар цол нэхэн олгосон байна.


| Амь үрэгдсэн нисгэгчид баатар цол нэхэн олгожээ | ||
| Үзсэн: 3177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.