Ирэх даваа гарагт Францын нийслэл Парис хотноо эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаа Францын засгийн газар амласан байна. Энэ удаагийн бага хурлын нээлтэд дэлхийн 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар оролцохоо илэрхийлээд байгаа юм.
Энэ сарын 13-нд Парист гарсан террорист халдлагатай холбогдуулан НҮБ-ын бага хурлын үеэр олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад Франц улс ихээхэн анхаарч байна. Энэ хүрээнд бага хурал зохион байгуулагдах өдрүүд буюу 11-р сарын 30-наас 12-р сарын 11-ний хооронд цагдаагийн 10 гаруй мянган бие бүрэлдэхүүнийг дайчлан, аюулгүй байдлыг сахиулна гэдгийг Францын дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдсэн байна. Парист болсон халдлагын дараа Франц улс гурван сарын хугацаатай онц байдал зарлаад байгаа юм.
Энэ мэт террорист халдлага Парисын бага хурлын үеэр дахин гарахаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчилж ажиллана гэдгээ Францын засгийн газар амласан байна. Парист болох энэ удаагийн бага хурлаар 2020 оноос хойш Киотогийн протоколын халааг авах Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын шинэ суурь конвенц батлах ёстой юм.
| Парисын бага хурлаар аюулгүй байдлыг чангатгана | ||
| Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.