Шууд Chart

ДОХ-ын 147 дахь тохиолдол илэрлээ

2013-09-18 10:51:07

8-р сарын 26-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн 35 гаруй настай эмэгтэй үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч батлагджээ.  

Харин маргааш нь буюу 8-р сарын 27-нд ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош нь батлагдсан байна. Халдвар авсан хүн 30-34 настай, эрэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байна. Ийнхүү манай улсад ХДХВ-ын халдвартай иргэдийн тоо 147 боллоо.

Үүнээс гадна гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрчээ. 8-р сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод илэрч, онош батлагджээ. Энэ хүн 20-25 насны, эрэгтэй бөгөөд одоогоор тандалт судалгаа хийгдэж байгаа юм байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол болж байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ДОХ-ын 147 дахь тохиолдол илэрлээ  
Үзсэн: 1719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
123.214.182.xxx [123.214.182.xxx] 2013-09-18 11:49
Aan

Бидэнтэй нэгдээрэй