Шууд Chart

Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн шалгуур өндөрслөө

2015-11-26 14:11:30

Их, дээд сургуулиудад суралцаж буй бүх оюутанд хавтгайруулан тараадаг байсан Үндэсний тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, голч дүн нь 3 ба түүнээс дээш суралцсан оюутан энэ тэтгэлгийг авахаар болжээ. Хэн сайн суралцана түүнд улс дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дундаж болон түүнээс доош сурлагатай оюутан сар бүрийн 70 мянган төгрөгөө авах боломжгүй болох юм.

Үндсэний тэтгэлэг нь оюутнууд эцэг, эхийнхээ гарыг харалгүй хичээл номондоо хэрэгтэй зүйлсээ авах, хоолны мөнгө, бусад зардлаа өөрөө зохицуулдаг болох сайн талтай ч тэдний зарим нь бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, ажил хийх хүсэлгүй, өр зээлэнд ороход ч хүрдэг. Тиймээс Үндэсний тэтгэлгийн босгыг өндөрсгөж байгаа нь зөв гэдгийг зарим багш нар хэлж байна.

Үндэсний тэтгэлгийн голч дүн нь  2 буюу 50 хувиас дээш үнэлгээтэй суралцдаг бүх оюутанд өгдөг байсан бол одоо 3 буюу 85-аас дээш хувьтай сурсан тохиолдол өгнө. Мөн сайн суралцсан оюутанд олгодог байсан урамшууллын босгыг ч өндөрсгөсөн. Өмнө нь 70 мянган төгрөг дээрээ нэмж 50 хувийн урамшуулал авахад голч дүн нь 3.2 байсныг 3.6 болгосон. Харин 75 хувийн тэтгэлгийг 3.8, түүнээс дээш голч дүнтэй оюутан авдаг болж байгаа юм. Манай улс шиг бүх оюутанд ийм тэтгэлэг өгдөг улс орон ховор. Гадаад болон дотоодын сургуулиудын тэтгэлэг ч өндөр шалгууртай байдгийг Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэн хэлсэн. Үндэсний тэтгэлгийг анх 165 мянга гаруй оюутанд олгож байхад 103 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг байсан. Тэгвэл энэ жил 41 тэрбум төгрөгийг 48 мянган оюутанд өгөхөөр төлөвлөжээ.

 

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн шалгуур өндөрслөө  
Үзсэн: 1337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-26 22:37
Анх сурлага сайтай оюутанд өгье гэхэд хүзүүгүй Элбэгээ: оюутнууд тэр мөнгийг авахын тулд багшаа хауулдах хэрэг гарна. Авилгалыг цэцэглүүлэх гэлээ энэ МАН гээд л би бүх оюутанд алагчлалгүй өгнө гэж хуцсаны хүчинд гарсан. Одоо хэлсэн амнаасаа буцаад яагаад шалгуур бий болгоод эхлэв ээ. Авилгалыг улам хавтгайруулахын тулд уу.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-11-26 17:51
hezee ogoh ged bga ym be
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-11-26 15:13
huviiin surguuliiin oyutnuudadiig yaj dugneh gej bgaaan
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2015-11-26 15:03
ЭНЭ ШАЛГУУР МАШ ЗӨ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-11-26 15:01
hairan mungu zub zuild zartsuulaach tenegvvdee ....oyutan nertei malnuudad zarj bga munguu huuhduuded unaanii mungu bolgood ugchih ymsan ...ter malnuud n abaad l arhi baara buudal ...
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2015-11-26 14:59
huvhai arhichin oyutnuud l bdagshdee

Бидэнтэй нэгдээрэй