Шууд Chart

Нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталлаа

2015-11-26 14:21:01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах нэг тэрбум америк долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 80 гаруй хувь дэмжсэнээр батлагдлаа.

Засгийн газар уг зээлийн 703 сая долларыг Эгийн голын усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхэд, 102 сая долларыг Улаанбаатар-Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 саяыг нь Эрдэнэт станцын дулааны шинэчлэлд, 40 сая долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66 сая долларыг Мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 саяыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус бүр зарцуулахаар төлөвлөсөн байна. Нөхцөлийн хувьд зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталлаа  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй