Шууд Chart

Шинэ цэцэрлэгийг 4 сарын хугацаанд барьжээ

2015-11-26 15:20:30

Ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2014 онд нураасан цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Хүүхдүүдээ хүлээж аваад ес хонож байгаа Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна.

Цэцэрлэгийн барилгын төсөвт өртөг нэг тэрбум 610 сая төгрөг болжээ. Шинэ цэцэрлэгт ХУД-ийн цэцэрлэггүй 15 дугаар  хороо, мөн хоёрдугаар хорооны хүүхдүүдийг хамруулж байгаа аж. Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 95 цэцэрлэгт 9800 хүүхэд хамрагдаж байна. 27 дугаар цэцэрлэгтэй нийлээд энэ жил гурван цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд хамран сургалтын хэмжээ 81 хувьд хүрч байгаа аж.

Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 12 мянган хүүхэд байна гэсэн тоо бий. Энэ ондоо багтан дахин нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ цэцэрлэгийг 4 сарын хугацаанд барьжээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.49.xxx [203.169.49.xxx] 2015-11-26 19:22
ymar company barisan um bol sn bn

Бидэнтэй нэгдээрэй