Шууд Chart

Тунисын халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ

2015-11-26 15:55:47

Хоёр хоногийн өмнө Тунисын нийслэл хотод болсон халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Мягмар гарагийн орой Тунис хотод Ерөнхийлөгчийн бие хамгаалагч нарын сууж явсан автобусанд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 12 хүн амь үрэгдэн, 17 хүн гэмтэж шархадсан болохыг тус улсын дотоод хэргийн яам мэдээлж байгаа юм. "Исламын улс" бүлэглэл энэ халдлагын тухай өчигдөр цахим сүлжээнд мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Исламын улс" бүлэглэлийн амиа золиослогч Ерөнхийлөгчийн хамгаалагч нарын автобусанд сууж, бүсэндээ бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэсэн байна. Мөн Тунис улсад Шариатын хууль ёсыг хэрэгжүүлэхгүй бол тус улсын амар заяаг үзүүлэхгүй гэж сүрдүүлжээ. Энэ халдлагатай холбогдуулан Тунисын Ерөнхийлөгч Беджи Каид Эс-Себси улс орон даяар 30 хоногийн хугацаатай онц байдал зарлаад байна.

2011 онд Арабын хавар хувьсгалаар Тунист төрийн эргэлт гарснаас хойш "Исламын улс" бүлэглэлийн халдлага дайралт тус улсад тасрахгүй байгаа юм. Энэ онд л гэхэд гурав, зургаадугаар сард террористууд халдлага үйлдсэнээс 60-аад хүн амь үрэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тунисын халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй