Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын дулааны сүлжээ өвлийн оргил ачааллын горимдоо орж ажиллаж эхэлжээ. Зарим иргэний зүгээс дулааны хангамжтай холбоотой асуудлаар санал хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэл өглөө.
Энэ жилийн хувьд хүйтний эрч нэлээд эрт чангарч байна. Өнгөрсөн жилийн өдийд агаарын хэм дунджаар 10 градус дулаан байжээ. Нийслэлд ажиллаж байгаа дулааны станц, дулаан дамжуулах төв магистрал шугам дээд хүчин чадлаараа ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж байна. Энэ жил Амгалан дулааны станц ашиглалтад орсноор хотын зүүн бүсийн хэрэглэгчдэд хүрч байгаа дулаан хангамж харьцангуй сайжирсан байна. Гэхдээ энэ сарын 20-ноос хойш Улаанбаатар дулааны сүлжээ ХК-д 30 гаруй санал хүсэлт ирсэн байна. Эдгээрээс дийлэнх нь тухайн орон сууцны дотоод тохируулга алдагдсан, шугам сүлжээ нь бөглөрсөн зэрэг иргэд өөрсдөө хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаж шийдвэрлүүлэх боломжтой асуудлууд байсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Нийслэлийн дулаан түгээх байгууллагууд дээд хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ | ||
| Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.