Шведийн засгийн газар дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо эргэн харна гэдгээ мэдэгджээ. Энэ онд тус улс өнгөрсөн оныхоос хоёр дахин их буюу 190 мянган дүрвэгчийг нутаг дэвсгэртээ хүлээн авахаар төлөвлөөд байгаа юм. Швед улс Ойрхи Дорнод болон Африкийн олон мянган дүрвэгчийг уриалгахнаар хүлээн авч байгаа, харин ирэх онд энэ мэт олон тооны цагаач дүрвэгчид орогнол олгох боломжгүй гэдгийг тус улсын ерөнхий сайд Стефан Лёвен мэдэгдсэн байна.
Иймээс Шведийн засгийн газар дүрвэгчдийн асуудлаар баримтлах бодлогоо эргэн харж, тус улсад цагаачлах эрх олгоход тавих нөхцөлийг чангатгахаар болжээ. Энэ хүрээнд дүрвэгчид Шведэд өөр орон руу явах хүртлээ буюу зөвхөн түр хугацаагаар орогнох эрхтэй болох юм байна. Үүнээс гадна Шведэд цагаачилсан гэр бүлийн гишүүд дээрээ очиж байгаа дүрвэгчдийг ч мөн хүлээн авах нөхцөлөө чангаруулна гэдгээ Стефан Лёвен мэдэгдэж байна.
Бодлогын энэ шинэчлэлийнхээ хүрээнд Швед улс Европын холбоонд тус холбооны бүх гишүүн улс орон заавал хүлээн авах үүрэгтэй цагаач дүрвэгчдийн квот тогтоох санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв энэ квотын систем хэрэгжвэл, Швед улс дүрвэгчдийг зөвхөн квотод заасан тоогоор л нутаг дэвсгэртээ хүлээн авах юм байна.
| Швед дүрвэгчдийн бодлогоо эргэн харна | ||
| Үзсэн: 403 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.