Шууд Chart

Нийслэлийн төсөвт 73 тэрбум төгрөгийн тодотгол хийлээ

2015-11-26 16:37:09

Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж, 2015 оны төсөвөө тодотгож баталлаа. Энэ удаад нийслэлийн төсвийг 73 тэрбумаар тодотгожээ.

73 тэрбум төгрөгийн тодотгол тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй бүтээн байгуулалтуудаас хийгдэж  байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 31-нээс хойш тендер зарлаагүй л бол тухайн бүтээн байгуулалтыг царцааж байгааг НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлж байна. 2015 оны нийслэлийн төсвийн гүйцэтгэл хангалтгүй байгааг өнөөдөр төсөвт тодотгол хийх үеэр зарим төлөөлөгч хөндөж байлаа. Тухайлбал, нийслэлийн өмчит 10 гаруй тооны аж ахуйн нэгж байгуулагдаж, 800 гаруй албан хаагчийн орон тоо нэмэгдсэн нь урсгал зардлаа хэмнэх бус харин ч эсрэгээрээ нэмсэн хэрэг боллоо гэж НИТХ-ын төлөөлөгч Н.Амарсайхан үзэж байсан юм.

2016 оны нийслэлийн төсвийг дараа долоо хоногт хэлэлцэнэ. Энэ жилийнхээс илүү өөдрөг төсөв батлагдана гэж хотын удирдлагууд хэлж байна. Тухайлбал, энэ оныхоос 130 гаруй тэрбумаар илүү буюу 700 орчим тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байна. Бүтээн байгуулалтуудаа ч үргэлжлүүлнэ. Ажлын байрыг ч нэмэгдүүлэх өөдрөг төсөв, төлөвлөгөө байгаа гэдгийг онцолсон юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн төсөвт 73 тэрбум төгрөгийн тодотгол хийлээ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-11-27 07:24
НИТХ- н гишуудийн тоог цеелее. Улс орон чинь та нарын зардлыг даах чадваргуй боллоо. Сайн тооцоо судалгаагуй тодотгол гэж хийсвэр тоо нэмээд байдаг юмуу??. Зардлаа хэмнээчээ. УБ хотын захиргаа олон орлогчын тоогоо хасаачээ. Захирагч нь чадвар мэдлэг муутайгаас ямар олон орон тоо захирагчын олон байр байшин хотын тевеер бееегнерсен бэ?. Хуучин орон тоогоор зардал тооцсон бол НИТХ- ын гишууд 700 тербум тегрегны ер зээлийг хаана хаячихваа???, Нэг мэдэхэд 20 жил енгерне. Та нар цем амьд байгаачуу ??. Алсаа харж тооцох мэдлэг байна уу???. Енее маргааш енгереесен ажлаас яасан залхдаггуй улс бэ??. улс орон чинь хутганы ирэн дээр байна.

Бидэнтэй нэгдээрэй