Шууд Chart

Үхрийн элгийг ашиглан элэгний хорт хавдрын эсийг бууруулах бэлдмэл хийжээ

2015-11-26 17:10:30

Шинжлэх ухааны шинэ ололтуудад суурилсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээгдлээ. “Шинжлэх ухаан, инноваци үйлдвэрлэл- 2015” үзэсгэлэнд 50 гаруй байгууллагын 200 гаруй нэр төрлийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. 

Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Харин манай эрдэмтдийн үхрийн элэгнээс гаргаж авсан бэлдмэл элэгний хорт хавдрын өсөлтийг бууруулж, эсийн хуваагдлыг зогсоодог болохыг олон шатны туршилт нотолсон байна.

Монгол эрдэмтэд чихрийн шижин өвчнийг эдгээх бэлдмэл бүтээжээ

Дэлхий дээр чихрийн шижнээр өвдсөн 264 сая хүн амьдардаг бол манай улсын 30 мянга гаруй иргэн ийм оноштой. МУБИС-ийн эрдэмтэд цагаан цээнэ, эмийн багваахай, хар болон хөх нэрс, халгай зэрэг ургамлыг ашиглан чимээгүй тахал гэж нэрлээд байгаа энэ өвчнийг эдгээх шинэ бэлдмэл бүтээсэн байна.

Ноос, ноолууран эдлэлээ цэвэрлэхийн тулд заавал хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй болжээ. Учир нь адууны тос, хужирнаас гаргаж авсан эко шампунийг ашиглаад гэрийн нөхцөлд хялбар аргаар ноос, ноолуурыг цэвэрлэж болно. Хүний биед харшил өгдөггүй, нэмэлт угаалгын бодис ашиглаад байх шаардлагагүй юм байна.

Шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтой тус үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.  Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан тус үзэсгэлэнг БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үхрийн элгийг ашиглан элэгний хорт хавдрын эсийг бууруулах бэлдмэл хийжээ  
Үзсэн: 1930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-11-27 17:18
Сайн байна манай эрдэмтэд .Урмыг нь хугалхаар, ууцыг нь хугал гэдэг дээ сайхан мэдээ өгсөн хүмүүсийг битгий ингэж муулж бай. Хүн муулсан хүн өөрөө л насан туршдаа муу явдаг юм гэдэг шүү. Эрдэмтэн мэргэд та нартаа улам их амжилт хүсье дээ
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2015-11-27 16:33
Шинэ нээлт бутээлийн тухай уншихад сайхан байна. Эхэсээс гаргаж авсан бэлдмэл, амьд ус гэх мэтчилэн хуучин хийж байсан бутээлуудээ улам боловсронгуй болгоод нийтийн хуртэл болгоорой гэж хусээд амжилт хусэе!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-11-26 21:05
баяр хүргэе
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2015-11-26 18:07
Энүүн шиг худлаа юм байхгүй Бараг 5 жилийн өмнө хорт хавдрыг зогсоодог эм бэлдмэл хийлээ гээд шал худлаа сенсааци тарааж дэлхийн эрдэмтдийн хөх инээдийг барсан Ер нь эсийн буруу хөгжил буюу өмөн үүг одоо л нэг учрыг нь олох зам дээр гарч байгаа гэхдээ Монголд биш

Бидэнтэй нэгдээрэй