![](/uploads/201511/news/thumb/d07793d6444018802b81f840cffef71f_x3.jpg)
Өчигдөр ОХУ-ын төрийн өмчит Газпром компани төлбөрийн асуудлаас үүдэн Украйнд байгалийн хий нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Үүний хариуд Украйн цаашид ОХУ-аас бус ЕХ-ны бусад орнуудаас хямд үнээр байгалийн хий худалдаж авна гэдгээ илэрхийлсэн байна.
Байгалийн хийн төлбөрийн маргаанаас үүдэн өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Украйн улс төлбөрөө урьдчилж хийн, Оросоос байгалийн хий авдаг журам хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ удаа төлбөрөө урьдчилж өгөөгүй учир ийнхүү Украйнд байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байгаагаа Газпром зарлалаа. Үүний хариуд Украйны Үндэсний газрын тос, байгалийн хийн компани Нафтогазд ОХУ-аас байгалийн хий худалдаж авахыг Засгийн газар хориглосон” гэж Украйны Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдлээ. Байгалийн хийн нийлүүлэлт төдийгүй Оросын бүх төрлийн агаарын тээвэрт хориг тавьж байгаагаа тэрээр мэдэгдсэн байна.
Байгалийн хийн нийлүүлэлтээ ЕХ-ны улсуудаас хямд үнээр авах боломж байгаа тул бид ийм шийдвэр гаргасан гэж Украйны Засгийн газрын тэргүүн хэлж байна. Харин ОХУ-ын зүгээс үүнийг түр зуурын зогсолт гэж үзэж байна. Учир нь Украйн улс Оросоос хоёр сарын хэрэглээнийхээ байгалийн хийг авсан. Гэхдээ аль хэдийнэ энэ нөөцөө хэрэглээд дууссан тул урьдчилж төлбөрөө хийсэн тохиолдолд нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна. Олон улсын шинжээчид ч энэ хоригийг удаан үргэлжлэхгүй гэж дүгнэж байна. Учир нь ЕХ-ны байгалийн хийн импортын 15 хувь нь Оросоос Украйнаар дамжин ирдэг тул ЕХ-ны тал ч Украйнд энэ тал дээр шахалт өгч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна.
ОХУ Украйнд байгалийн хий нийлүүлэхгүй | ||
Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.