Өнөөдөр хоёр солонгосын элч төлөөлөгчид уулзан, наймдугаар сараас хойш хүйтэрсэн харилцаагаа эргэн сэргээх талаар яриа хэлэлцээ хийж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 4-нд хоёр Солонгосын хилийн орчимд газарт булаастай байсан мина дэлбэрч, Өмнөд Солонгосын хоёр цэрэг хүнд шархадсан юм. Энэ хэрэг явдалд Умард Солонгосыг буруутгаснаас үүдэлтэйгээр хоёр талын харилцаа хүйтэрчээ.
Улмаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умардыг буруутгасан чанартай мэдээлэл цацаж эхэлсэн бол Умард үүний хариуд хилийн орчимдоо нэмэлт цэрэг илгээсэн байна. Гэхдээ дараа нь хоёр Солонгосын төлөөлөгчид уулзалт хийн, Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцож, улмаар Өмнөд Солонгос суртал ухуулгын чанартай мэдээллээ зогсоон, Умард цэргээ эргүүлэн татсан байна. Мөн ойрын ирээдүйд Умард эсвэл Өмнөд Солонгосын нийслэлд дээд хэмжээний яриа хэлэлцээ зохион байгуулна гэж талууд мэдэгдсэн юм.
Өнөөдөр уулзаж байгаа хоёр Солонгосын төлөөлөгчид цаашид зохион байгуулах энэхүү дээд хэмжээний яриа хэлэлцээнд хөндөх сэдвийнхээ талаар ярилцаж байна. Солонгосын дайнаас хойш хоёр Солонгост бие биенээсээ тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг өнгөрсөн сард зохион байгуулсан нь хоёр тал тохиролцсончлон харилцаагаа сэргээх талаар хичээл зүтгэл гаргаж байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
| Хоёр Солонгосын төлөөлөгчид уулзаж байна | ||
| Үзсэн: 288 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.