Шууд Chart

Хүүхдүүд номын санд аав, ээжтэйгээ хамт ном уншиж болохоор болжээ

2015-11-26 17:54:47

Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн номын өргөө нээлтээ хийлээ. Тус дүүргийн 50 гаруй мянган хүүхдээс гадна, нийслэлд амьдарч байгаа бүх хүүхдийн өмнө энэхүү номын өргөө нээлттэй. Энд зөвхөн ном уншихаас гадна сургалт зохион байгуулж, өөрсдийн зохиосон шүлгээр өрсөлдөж, зохиолчдыг урьж авчран ярилцах орчныг бүрдүүлэн тохижуулжээ. 

Нийслэлийн олон мянган хүүхэд ном уншиж, номонд дурлаж, тэндээсээ мэдлэг бүтээх боломжийг энэхүү номын өргөө олгож байна. Зөвхөн ширээний ард суучихаад уншаад байх биш, хүүхдийн сонирхлыг татах үзүүлэн, багаж хэрэгсэл, орчныг цогцоор нь шийдэж чаджээ.

Энд харагдаж байгаа танхим бол бага ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд ээж, аавтайгаа ирж ном уншихаас гадна, уламжлалт монгол соёлоо мэдэхэд зориулан тусгайлан зассан танхим. Яг ийм байдлаар танхим бүр өөрийн онцлогтой.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдүүд номын санд аав, ээжтэйгээ хамт ном уншиж болохоор болжээ  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй