Шууд Chart

Харилцан визгүй зорчдог болсноос хойш хилийн зөрчил нэмэгджээ

2015-11-26 18:02:29

Монгол, Орос хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болоод жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хилийн дээс алхах иргэдийн тоо өсч, олон улсын хэмжээний соёл спортын арга хэмжээнд оролцох багуудын тоо ч нэмэгдсэн дүн мэдээ байна. Гэхдээ зорчигчдын аюулгүй байдал талаас илүү анхаарах хэрэгтэй. Тийм шаардлага үүсээд байгааг эх сурвалжууд тодотгожээ.

Өнгөрсөн жил Итгэлт Хамбад мөргөхөөр Улаан-Үдэд очоод нутагтаа буцаж ирж чадаагүй тохиолдол гарсныг Улаан-Үдэд суугаа  Ерөнхий консул Ц.Ганболд хэлж байна. Амарч, аялангаа их хамбад мөргөж, хувь заяагаа даатгаж явсан хүний бие нь муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болсон. Бас нэг тэтгэврийн настан зам гарч  яваад авто осолд оржээ.

"Алтанбулаг" боомтоор  өмнө нь нэг өдөрт 200-300 иргэн гардаг байсан бол визгүй болсноос хойш 700-800-д хүрсэн байна. Тээврийн хэрэгслийн хувьд ч 2-3 дахин өсч, өмнө нь өдөртөө 150-170 орчим байсан бол өнөөдрийн байдлаар 500 хүртэлх тооны тээврийн хэрэгсэл боомтоор гарч байгаа юм байна. Нийт урсгалын 60-70 орчим хувь нь Итгэлт Хамбад мөргөхөөр хилээр гардаг гэсэн дүн гарчээ. Хүндрэлтэй байдал Эрхүү, Кызыл хотуудад ч мөн ижил гэдгийг Ерөнхий консулууд ярилаа.

Харилцан визгүй зорчдог болсон харилцааны дэвшлээ өргөжүүлж, сайжруулах хэрэгтэйг Өвөр байгалийн хязгаарын асуудал хариуцсан дэд сайд Аникьев хэлж байна. Зорчигчдын ая тухтай, аюулгүй байдлыг хилийн шалган нэвтрүүлэх цэгээс нь эхэлж хангах ёстой гэж тэрбээр үзэж байна. Өвөр байгалийн хязгаар нутгийн хувьд Дорнод, Хэнтий аймагтай 800 гаруй км-ээр хиллэдэг юм.

Эдгээр асуудлуудыг шийдэхэд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллана. Шат дараатай хамтран ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэлсэн. Иргэдийн хувьд дор бүрнээ мэдээлэл авч, хуулиа, дүрэм журмаа дагаж мөрдөх хэрэгтэйг сануулж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд"-ээс үзээрэй.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харилцан визгүй зорчдог болсноос хойш хилийн зөрчил нэмэгджээ  
Үзсэн: 2787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-27 08:40
одоо болъё визтэй болгомоор байна визгүй болсоноор монгол ямарч ашиггүй болсон хамаг мөнгөө оросын гаальд хураалгаж байна
2.99.162.xxx [2.99.162.xxx] 2015-11-26 23:24
Shaal hudalaa bias opinion toi yum bicheed bh yu, osoloor ungursun humuusiig sanaataigaar hun alsan bolgoj bicheed yasan bolovsorolgui yum
2.99.162.xxx [2.99.162.xxx] 2015-11-26 23:22
Shaal hudalaa yum bichdeg yum, harin ch mglchuud gadagshaa garch uur yum uzej nud tailj bna, todorhoi hemjeenii asuudal garah ni oilgomjtoi,,,, zam tarch bgaad odold oroh, zurkh ni haagdah chin , osoloor nas barsan bgaa biz dee,,, hun sanaataigaar alsan yum shig yum bicheed bh yum, yasan bolovsorolgui yum,,,
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-26 21:15
Визгүй болсоноор гэмт хэрэг нэмэгдсэн гэдэг худлаа мэдээ. Ямар зорилготой болдоо,нэг нөхөр мөнгө шуух муу санаа олсон байх. Монголчууд өөрсдөө архидан согтуурахгүй, хулгай хийхгүй явбал сайн. Би явж үзсэн зүгээр юм билээ. Хаяг адрес нь тодорхой орос, буриад, монгол холиод ойлголцоход амар , барааны үнэ нь нэг хэлсэндээ,ер нь зүгээр юм билээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-26 19:30
г.батхүү цэнхэр бичгээр сонгуулийн мөнгөө босгохоо болимоор юм.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-26 19:15
ПУТИН АХАА ТА САЙН УУ ?САЙХАН ӨВӨЛЖИЖ БАЙНА УУ? НӨР ИХ АЖЛЫХАА ХАЖУУГААР ЗАВ ГАРГААД МАНАЙ ЦАЙНЫ ГАЗАР ИРЖ САЙХАН МОНГОЛ ААРЦ ШАР ТОСТОЙ БУЦАЛГУУЛЖ УУГААРАЙ.ТАНААС МӨНГӨ АВАХГҮЙ. НЭГ ЮМ ХҮСЭХЭД ТА ЯГ ОДОО ЗАРЛИГАА ГАРГААД ВИЗТЭЙ БОЛГООД ӨГӨӨЧ.ЯГ ҮНЭНЭЭ ХЭЛЭХЭД МАНАЙ ЭМЭЭ ВИЗЭН ДЭЭР АЖИЛЛАДАГ БАЙСНАА ОДОО АЖИЛГҮЙ БОЛООД ЯНЗАН БҮРИЙН ӨВӨӨ НАРТАЙ САМОГОН УУГААД ШОУДААД ХЭЦҮҮ БАЙНА. АХАА ГУЙЯ ВИЗТЭЙ БОЛГООРОЙ.НЭГ ВИЗ МЯНГАН НОГООН БАЙХАД ЭМЭЭ БУРЗАЙНА

Бидэнтэй нэгдээрэй