Шууд Chart

Иргэдэд шашныг шинжлэх ухаан талаас нь таниулж байна

2015-11-26 18:07:41

Шашин ба шинжлэх ухаан гэх холбоо үгийг буддын шашинд илүү түлхүү ашиглаж болно гэж лам нар хэлж байна. Ном уншуулаад мухраар сүжиглэхдээ бус харин доторх ухааныг тайлан мэдэх нь бурханы шашныг таних хамгийн чухал алхам гэж Дархан-Уул аймгийн Гэцогдаржайлин хийдийн лам нар үзэж байгаа юм. Энэ хийд 25 жил тасралтгүйгээр хурал номоо хурж байгаагийн гол нууц нь шинжлэх ухаан ба шашныг хослуулан таниулах зорилготой нь холбоотой юм байна.

Одоо уг хийдэд 10 гаруй лам багачуул шавилан суралцаж ерөнхий эрдмийн хичээлийг шашны номтой хослуулан үзэж байна. Хэдий орон нутагт ч гэлээ ном дүрмийнх нь дагуу хүүхдүүддээ орчин цагийн шинжлэх ухааныг хослуулан таниулах нь шашны цаад үндсийг суралцахад дөхөм гэж хамба лам ярьж байсан юм. Гэцогдаржайлин хийд дэргэдээ сүсэгтний холбоотой. Тодорхой хуваарийн дагуу сүсэгтний холбооныхонд бурханы ном сургаалийг эх хэл дээрээ тайлбарлах сургалт явуулдаг. Алтангэрэл судар эд хөрөнгө дууддаг гээд дээшээ хараад мухраар сүсэглэх бус энэ сударт яавал эдийг олох, ямар түүхийг өгүүлснийг тэд танин мэддэг. Бүх насныхан өөр өөрсдийн зорилготой сүсэгтний холбоонд ирдэг байна.

Аливаад итгэх, дагаж мөрдөх, ёс зүйтэй байхын шалтгаан бол итгэл үнэмшил. Итгэл үнэмшлийг зөвхөн шалгарсан туйлын үнэн авчирдаг. Энэ ч утгаараа бурхан багшийн үнэний төлөөх олон зуун жилийн бясалгал гүн ухаан өнөөдөр дэлхийн хэдэн тэрбум хүнийг дагуулж байна. Мөнгөний төлөө бус үнэний төлөө байж чадсанаараа бид өнөөдрийг хүртэл хурал номоо таслалгүй бусдад буян тарааж явна гэж Дархан-Уул аймгийн Гэцогдаржайлин хийдийнхэн хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдэд шашныг шинжлэх ухаан талаас нь таниулж байна  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй