Шууд Chart

БНСУ "Волксваген"-ыг автомашинаа эргүүлэн татахыг шаардлаа

2015-11-27 10:28:34

Өмнөд Солонгосын Засгийн газар бие дааж явуулсан үзлэг, шалгалтаар "Волксваген" компанийн хуучин хөдөлгүүртэй автомашинуудад хий ялгаруулалтыг бууруулж мэдээлдэг төхөөрөмж санаатайгаар суурьлуулсан гэдэг дүгнэлт гарчээ. Иймд Өмнөд Солонгос 125.522 автомашинаа зах зээлээс нь эргүүлэн татахыг Германы "Волксваген" компаниас шаардсан байна.

АНУ Европын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани "Волксваген"-ы автомашины хөдөлгүүрт асуудал байгааг илрүүлсэнтэй холбогдуулан тус компанийн автомашиныг хэрэглэгч орнууд дор бүрнээ хяналт шалгалт хийхийг зөвлөсөн.

Энэ дагуу Өмнөд Солонгос бие даан шалгалт хийсний дүнд дээрх зөрчлийг илрүүлж, 2016 оны нэгдүгээр сарын 6 гэхэд эргүүлэн таталт төлөвлөгөө баталсан байхыг шаардаж, 12.31 сая америк долларын торгууль ногдуулахаа мэдэгджээ. Өмнөд Солонгосын тээврийн яамны мэдээлэлд бичсэнээр эргүүлэн таталтанд 2008-2015 оны хооронд Өмнөд Солонгосны зах зээлд зарагдсан Евро-5, ИйЭй-189 дизель хөдөлгүүртэй автомашин, алдарт Тигуан загварын автомашинууд багтах юм байна.

Германы алдарт "Волксваген"-ы дизель хөдөлгүүртэй автомашин Хюндай Мотор, Киа Моторс зэрэг дотоодын томоохон компаниуд ноёлдог Өмнөд Солонгосын зах зээлд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж, багагүй ашиг орлоготой ажиллаж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард "Волксваген" компани дэлхийн зах зээлд зарагдсан 11 сая автомашинд нь утаа ялгаруулалтыг бууруулж мэдээлдэг төхөөрөмж суурилуулсан байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ "Волксваген"-ыг автомашинаа эргүүлэн татахыг шаардлаа  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-27 11:48
өмхий хангүгүүд бас юу ч вэ дээ. Америкт аянга дуугарахад хангүгт чацга алдана гэгч болж байх шив
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-27 11:45
Энэ сэтгүүлч нар нэр ус зөв бичиж баймаар юм. Фольксваген гэж дууддаг юм. Англи хэлтэн орнуудад V үсгийг Вий гэж Герман цагаан толгойд бол Фау гэж дууддаг. Манайхан хазгай мурий англи хэлтэй болох гээд ядчих юм аа. БМВ гэж нэрлэдэг машиныг би эм даблю гэж хэлэх бас л сонсголонгүй байгаа биз дээ. Гомерийн тууль гэж хэлэхгүй хомеа гэж солиорцгооно. Эцсийн эцэст бид кирилл үсэг авсан уу үгүй юу?
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2015-11-27 11:08
Yamar hachin yum be, odoo bur nemtsuud hulhi boloo yu, hend yaj itgej amidarna daa, butsaad 1970 on boloosoi, sotsialist niigemdee eldev tugshuur zali meh luivargui amidrah yumsan,

Бидэнтэй нэгдээрэй