Шууд Chart

БНХАУ терроризмтой тэмцэхэд Африктай хамтарна

2015-11-27 10:30:53

БНХАУ терроризм, шашны хэт туйлшралтай тэмцэхдээ Африкийн улс орнуудтай хоёр талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Хятадын Засгийн газар саяхан Мали улсад террорист халдлага болсонтой холбогдуулан терроризмын эсрэг Африктай хамт нэгдэж ажиллах зорилт тавьж байна.

Мөн Хятад улс Африк тивийн энх тайван тогтвортой байдлыг хангахад идэвхтэй оролцогч гэдгийг Гадаад хэргийн сайд Ван И цохон тэмдэглэжээ. Малид болсон халдлагаар Хятадын иргэд өртөж амь үрэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар хилийн чинад дахь иргэд, компаниудынхаа аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахыг аюулгүй байдлын агентлагууддаа үүрэг чиглэл өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ терроризмтой тэмцэхэд Африктай хамтарна  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй