Шууд Chart

ШИлдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулав

2015-11-27 11:46:39

Нийслэлд хүнсний 500 гаруй  үйлдвэр байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эдгээр үйлдвэрүүдийн дунд “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэгч”   болзолт уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдийг шалгарууллаа. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд эрүүл ахуйн болон чанар аюулгүй байдал зэрэг олон шалгуур бүхий болзолт уралдааныг зарласан. Нийт 48 аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Үүнээс шаардлага хангасан 21 аж ахуйн нэгжийн нэрийг МХГ-ын цахим хуудсанд байрлуулж, хэрэглэгчдийн саналаар шилдгүүдийг тодруулсан байна. 

Шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд 3 жилээс дээш хугацаанд үйлдвэрлэл эрхэлсэн байх мөн тухайн хугацаанд алдаа, зөрчилгүй ажилласан зэрэг хэд хэдэн шалгуурыг давжээ. Өнөөдөр мах махан бүтээгдхүүн үйлдвэрлэгч 2, сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэгч 1 ,гурилан бүтээгдхүүн үйлдвэрлэгч 3 зэрэг нийтдээ 10 аж ахуйн нэгж батламжаа гардан авлаа.

НМХГ “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэгч”-дийг “Монголын хүнсчдийн холбоо”, “Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” –тэй хамран шалгаруулжээ. Энэ удаагийн шалгаруулалтад цаасан буюу цахим хэлбэрээр 48 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ өрсөлдүүлэх саналаа явуулсан байна. Эдгээрээс шалгуур хангасан 21 аж ахуйн нэгжийг сонгон нэрийг нь НМХГ-ын цахим хуудсанд байршуулж санал авсан байна. “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг хоёр дахь удаагаа сонгон шалгаруулж байгаа бөгөөд өмнө нь 2013 онд зохион байгуулж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШИлдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулав  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй