Шууд Chart

Гаалийн тарифд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

2015-11-27 12:14:10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн /нарны зайн дэлгэц/ үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний  тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох ба айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу тал үүснэ гэж төсөл санаачлагчид мөн үзэж байгаа юм.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар уул уурхайн талаарх хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа тухайд УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаалийн тарифд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй