Шууд Chart

“Халх гол” чөлөөт бүс байгуулахын тулд 13 суурь судалгааг үндэслэл болгожээ

2015-11-27 13:16:30

Халх гол чөлөөт бүс байгуулах талаар байр суурийн зөрүүтэй байдал нийгэмд гарсан боловч өнөөдөр тус бүсийг байгуулах тухай УИХ-ын 75-р тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Тиймээс Засгийн газар чөлөөт бүс байгуулах тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр эрдэмтэн судлаачид аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Чөлөөт бүс байгуулах эхний шалтгаан бол алс Дорнодод суурьшлын бүс бий болгох явдал гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. Одоо Халх гол сум 3200 гаруй хүн амтай. Хэрвээ Халх гол чөлөөт бүсийг байгуулбал 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Хоёр дахь шалтгаан бол экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх. Ерөнхийдөө уул уурхайн голдуу экспортын бүтээгдэхүүнтэй манай улс эдийн засгаа солонгоруулах замыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах явдал гэж тодорхойлж байна. Малын махаа олон улсад өвчингүй эрүүл гэж хүлээн зөвшөөрүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүнээ хямд өртгөөр экспортлох бодлого үүний цаана явж байна.

Чөлөөт бүсийн тухай хуулиар тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд экспорт импортын татвараас чөлөөлөгддөг, дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас эхний 5 жилдээ чөлөөлөгдөнө. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдийн дунд өрсөлдөөн буй болгож, тодорхой заагдсан шалгуурын дагуу үйл ажиллагаа явуулах хатуу шаардлага тавих боломжтой болж байна. Тухайлбал, газар тариалан эрхлэх компаниудад заавал тэг элдэншүүлэх технологиоор тариалалт эрхлэх хатуу шаардлага тавина. Энэ нь зардал өртөг өндөртэй ч Халх голын эмзэг хөрсөнд тохирох цорын ганц технологи гэж судлаачид үзэж байгаа юм.                   

Энэ мэтээр улс орны бэлчээрийн, тариалангийн нөөц бүс нутгийг төр хатуу хараа хяналтан доороо зөв зохистой эдлүүлэх, цаашлаад эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах гарцыг Халх голын чөлөөт бүс гэж үзэж байна. Энэ хэлэлцүүлгээс Халх голын чөлөөт бүс байгуулах Засгийн газрын холбогдох журмууд гарах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Халх гол” чөлөөт бүс байгуулахын тулд 13 суурь судалгааг үндэслэл болгожээ   
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-11-28 16:09
Монголын нутагт нэг ч хужааг оруулж ажиллуулсан байгууллага бусад холбогдох газруудыг ендер торгож шийтгэдэг хууль гаргаач УИХ- д зугээр сууж сонгууль хулээсэн эрхэмуудээ. Та нар Хятадуудад ямар их хайр зарладаг улс бэ?. Монголчууд Хятад хунийг харах битгий хэл Хужаа гэж сонсохоос беелжис цутгаж байгааг тоохгуй эцэст нь тажикстан улс шиг газар нутгаа баяр еслолын байдалтай егехеер хошногууд чинь загатнаад байна уу?????????????????????????????????????????????
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-11-28 16:05
цХамгийн гол нь Хужаа нараар евс хадуулж евсенд юу нуусан ч чадна. Хужаа нараар МУ- ын хегжуулэх гэж тер засаг зутгээд байнаа нь нэг л едер бид гишгэх газаргуй Хужаа нарын улыг долоож насан туршдаа боол нь болох эхлэлийг еренхийлегч тавьж, эхнээсээ Хужаад зодуулж амь насаа алдаж байхад Хужаа нартай еренхийлегч хэмээх хун яасан салж хагацадаггуй дотно болчих воо. Энэ ч их муу ер шуу. Монголчууд сэрээчээ. хятадын нутагт 3 Хятадыг монголчууд зодож гэмтээсэн бол аль хэдийнийтемхий унэртсэн шоронд нь орж цаазлуулах ял авах байсан. Монгол хуний амь нас унэ хундгуй болж байгаа нь энэ дээ. Энэ бол естой муу ерын эхлэл.

Бидэнтэй нэгдээрэй