Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын ажлын түвшний яриа хэлэлцээ энэ ням гарагт буюу төлөвлөж байснаас нэг өдрийн өмнө эхлэхээр боллоо. Энэ тухай Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газар зарласан байна.
Долоо хоног үргэлжлэх энэ яриа хэлэлцээг ирэх даваа гарагт Парисын бага хурал албан ёсоор нээсний дараа эхлэхээр өмнө нь төлөвлөж байжээ. Харин ажлын хэсгийг даргалагчид бага хурлыг үр дүнтэй өндөрлөхөд дэм болно хэмээн үзэж, яриа хэлэлцээг эрт эхлүүлэх шийдвэр гаргасан байна.
Ийнхүү товлосон хугацаанаасаа нэг хоногоор түрүүлж эхлэх ажлын түвшний хэлэлцээ өндөрлөсний дараа сайд нарын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулагдана. 12 дугаар сарын 11-нд Парисын бага хурал дуусахад оролцогч улс орнууд 2020 оноос Киотогийн протоколыг орлон хэрэгжих уур амьсгалын асуудлаарх шинэ суурь конвенц баталсан байх ёстой. Гэхдээ бага хурал хаяанд ирсэн ч гэлээ хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнууд хэд хэдэн асуудлаар санал зөрсөн хэвээр байгаа нь хурал үр дүнтэй өндөрлөхөд саад болж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
| Парисын бага хурлын ажлын түвшний яриа хэлэлцээ ирэх ням гарагт эхэлнэ | ||
| Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.