Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдгээ олон улсын өмнө амлаж, 2011 онд Үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийнхөө тайланг бид ирэх онд НҮБ-д танилцуулна. Гэтэл Улаанбаатар хотын агаарын чанарт эерэг өөрчлөлт бараг гарсангүй гэж Төрийн бус байгууллагын төлөөллүүд үзэж, өнөөдөр амны хаалттай жагсаал зохион байгууллаа.
Францын Парис хотод гурав хоногийн дараа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хурал болно. Хурлын гол сэдэв нь агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад чиглэх юм. Манай улс таван жилийн өмнө “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг батлахдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна. Эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээс авдаг болно гэсэн амлалт өгч байжээ.
Засгийн газар 2011 оноос хойш агаарын бохирдлыг буруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 30 орчим хөтөлбөр, бодлогын баримт бичиг гаргасан байдаг ч ихэнх нь бодитой ажил болоогүй. Цаасан дээр л үлдсэн байгааг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Агаарын бохирдлыг 2 дахин бууруулах амлалтаа биелүүлсэн үү | ||
| Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.