Шууд Chart

БНХАУ батлан хамгаалахын салбартаа шинэчлэл хийнэ

2015-11-27 16:03:25

БНХАУ цэрэг, батлан хамгаалах салбарын бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хятадын дарга, Цэргийн төв хорооны удирдагч Си Зиньпин тус салбарын дээд албан тушаалын 200 гаруй хүнтэй гурав хоногийн уулзалт зохион байгуулах үеэрээ энэ асуудлыг хэлэлцжээ.

Шинэчлэлийн хүрээнд Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын болон тэнгис, агаарын цэргийн хүчнийг дахин зохион байгуулж, цэргийн цолны шинэ дараалал гаргахаар төлөвлөж байгааг Хятадын төрийн мэдлийн төв телевиз уламжилж байна. Энэ шинэчлэл хэрэгжсэнээр Хятадын цэрэг арми олон улс дахь өөрийн орны ашиг сонирхлыг хангаж, далай тэнгис дэх газар нутгийн маргаанд Хятадын байр суурийг сахин хамгаалах чадамж бүхий, илүү нягт уялдаа холбоотой, нэгдсэн, олон үүрэгт, уян хатан болох юм байна.

Өнгөрсөн есдүгээр сард Бээжинд болсон цэргийн сүрт жагсаалын үеэр Хятадын Ардын чөлөөлөх армид хүчин зүтгэж байгаа цэргийн албан хаагчдын тоог 300 мянгаар цөөрүүлж, хоёр сая болгоно гэдгээ Си Зиньпин зарласан юм. Одоогоор Хятадын цэргийн тэн хагасаас илүү нь буюу 1,4 сая нь хуурай замын цэрэг байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ батлан хамгаалахын салбартаа шинэчлэл хийнэ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй