Өнөөдөр “Харилцаа холбооны зохицуулалт- 2015” уулзалт боллоо. Уулзалт засгийн газрын “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон тусгай зөвшөөрлийн зохицуулалт, үнэ тариф, хяналт зэрэг үндсэн дөрвөн сэдвээр үргэлжиллээ. Үүний үр дүнд харилцаа холбооны цаашдын бодлого төлөвлөлтийг тодорхойлж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм.
“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд дөрвөн жил болж байгаа ч орон нутгийнханд энэ хөтөлбөр хүрч чадахгүй байгааг тэдний төлөөлөл хэлж байна. Тухайлбал 10 жилийн өмнө орон нутаг руу татсан шилэн кабелийн ашиглалт шаардлага хангахгүй байгаа гэлээ. Уулзалтаар харилцаа холбооны хувийн хэвшлийн компаниуд үүргээ сайн биелүүлсэн гэж холбогдох албаныхан дүгнэж байна. Нөгөө талаас төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг сайжруулах шаардлагатай байгааг тайлбарлалаа. Харилцаа холбооны зохицуулах хороо дөрөв дэх үеийн технологийн асуудал болон тусгай зөвшөөрөл, тоон телевизийн ажлын үр дүнг танилцуулсан. Мөн энэ хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн сайжруулах, цаашид бодлого төлөвлөлтөө юун дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар хэлэлцлээ.
“Харилцаа холбооны зохицуулалт- 2015” уулзалтын үр дүнг харвал энэ салбарт төр анхаарлаа хандуулж, бодлого зохицуулалтдаа хяналт тавих хэрэгтэй гэдгийг салбарын онцолж байв. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” орон нутагт хангалттай хэрэгжихгүй байна | ||
| Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.