Улаанбаатар хотын баруун захад баригдаж байгаа “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж ашиглалтад орсон ч худалдаа эрхлэгчид тийшээ нүүхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс хотын дарга албадан нүүлгэх захирамж гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг техникийн захын зарим худалдаачин эсэргүүцэж өнөөдөр жагсаал зохион байгуулсан юм.
Хотын даргын гаргасан албадан нүүлгэх тухай захирамжийг хэрвээ худалдаа эрхлэгчид дагахгүй бол Захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Засаг даргын гаргасан захирамж нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа энд байгаа хүмүүс хэлж байна.
Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор авто худалдааны цогцолборыг 2013 оноос барьж эхэлсэн. Энэ цогцолборыг барихад нийт 130 га талбайг төлөвлөснөөс эхний ээлжинд 30 га газарт бүтээн байгуулалтын ажил хийж дуусчээ. Энд 6375 машины зогсоол, худалдаа үйлчилгээ явуулах 50 гаруй байр баригдсан байна. Авто худалдааны цогцолборт төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй, өөрсдөө эрсдлээ үүрч байгаа учраас зах зээлийн нарийн судалгаа хийснийг тэрбээр хэлж байлаа. Цогцолборыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буй юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд"-ээс үзээрэй.
| Хотын дарга техникийн захыг албадан нүүлгэх захирамж гаргажээ | ||
| Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.