Өнгөрсөн 10 дугаар сараас туршилтын галлагаагаа эхэлсэн "Амгалан" дулааны станц өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Хотын дулааны эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрсөн байдаг учир зүүн хэсгийн халаалт хангалтгүй, бүтээн байгуулалтын ажил ч хоцрогдолтой явж ирсэн. "Амгалан" дулааны станц ашиглалтад орсноор энэ асуудал шийдэгдэж, нийт 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангах боломж бүрдлээ.
ТЭЦ-4-өөс "Амгалан" хүртэл дулааны шугам 25 км зайг туулдаг. Тиймээс энэ хэсгийн дулааны асуудлыг өвлийн улиралд 86 уурын зуух ашиглан шийддэг байсан. Харин шинэ дулааны эх үүсвэртэй болсноор уурын зуухны тоог бууруулж байна. "Амгалан" дулааны станц тус бүр 116 мегаваттын хүчин чадалтай гурван зуухтай. Өнөөдрийн байдлаар нэг зуухаа 80 хүртэл хувиар ашиглаж, 5 мянган айлд дулаан нийлүүлж байна.
Тус бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр концессын гэрээгээр хийсэн. Тодруулбал, бүтээн байгуулалтад зарцуулсан 75.9 сая долларын хөрөнгийг, төсөвт дарамт учруулахгүйгээр буцаан төлөх нөхцөлтэй юм байна. Дулааны станц барих ажил 2013 оны наймдугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дуусчээ.
| "Амгалан" дулааны станц 50 мянган айлыг дулаанаар хангана | ||
| Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.