Шууд Chart

Парисын халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2015-11-28 15:42:48

Өчигдөр Францын нийслэл Парис хотноо террорист халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ. Энэ ёслолд 1000 гаруй хүн, тэдний дотор амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцсон байна.

11-р сарын 13-ны баасан гарагт Парис хотын төвд цуврал террорист халдлага болж, автомат буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт 130 хүн амь үрэгдсэн юм. Энэ хэрэг явдлаас хоёр долоо хоногийн дараа буюу өчигдөр зохион байгуулсан ёслолын үеэр цугларсан олон, хохирогч нэг бүрийг нэхэн дурсаж, залбирал үйлджээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мөн энэ ёслолд оролцож, үг хэлсэн байна.

Тэрээр халдлагад амь хохирсон хүн бүрийн ар гэр, төрөл төрөгсдөд тохиосон зовлон шаналлыг багасгахын төлөө чадах бүхнээ хийхээ амлаад, халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн “Исламын улс” бүлэглэлийг устгахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно гэдгээ дахин илэрхийлсэн байна. Франц улс 13-ны халдлагаас хойш улс орон даяар онц байдал зарлан, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй