Шууд Chart

АНУ-д “хар баасан гараг” боллоо

2015-11-28 15:52:58

Өчигдөр АНУ-д талархлын баярын дараах “хар баасан гараг” боллоо. 1930-аад оноос хойш Америкчууд энэ өдөр зул сарын баярын худалдан авалтаа хийж эхэлдэг уламжлалтай болжээ.

Жил бүрийн 11-р сарын дөрөвдэх 7 хоногийн баасан гарагт Америкийн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эрс хямдруулдаг. Харин энэ оны хар баасан гарагт хямд бараа бүтээгдэхүүн авахаар дараалалд зогсох хүмүүс харьцангуй цөөрсөн байгааг “Ройтерс” агентлаг онцолж байна. Энэ нь олон хүн талархлын баярын хямдралын үеэр хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ аль хэдийн худалдан авсан, бас дараалалд зогсохоос төвөгшөөсөн хүмүүс цахим худалдаа хийх нь ихэссэнтэй холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Цахим худалдааны сайтууд дэлгүүрүүдтэй ижил түвшний хямдрал зарласан нь хар баасан гарагт хэрэгтэй бараагаа гэрээсээ худалдан авах боломжийг хүмүүст олгожээ. Хар баасан гарагийг АНУ-д төдийгүй дэлхийн бусад хэд хэдэн орон тэмдэглэж байгаа юм. Их Британид зохион байгуулагдсан хар баасан гарагийн хямдралаар тус улс дахь цахим худалдааны нэг өдрийн ашиг түүхэнд анх удаа нэг тэрбум фунт стерлинг давсныг Би-Би-Си агентлаг мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д “хар баасан гараг” боллоо  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй