100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 30 мянга гаруй нь төрөлхийн 71 мянга нь олдмол гэсэн судалгааны дүн гарчээ. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь онош буруу тогтоогдсон, эмчилгээ хийхгүй удснаас ийм байдалд хүрсэн байдаг байна. Жишээнь С бусдын буруутай хариуцлагагүй үйлдлээс болж багадаа нугасандаа хүнд гэмтэл авсан. Ийм гэмтэлтэй болсноо тэрээр олон жилийн дараа мэджээ.
Манай улсад 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн ихэнх нь хөдөө орон нутагт байна. Тэдний зарим нь яагаад ийм болсон, ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болохоо ч мэдэхгүй явж байгааг “Түгээмэл хөгжил” ТББ-ынхан хэлж байлаа.
Хөгжлийн бэрхшээлийг 1-3 настайд нь эмчлэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Тиймээс зарим улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй байж магадгүй гэсэн хүүхдүүдийг багад нь үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эмчилгээ хийдэг байна.
2012 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгаалал, сэргээн засалтад нийт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 27 тэрбум төгрөгийг нь Засгийн газар гаргасан бол Япон Улс, БНХАУ-ын засгийн тусламжтайгаар 70 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгджээ. Тухайлбал, сэргээн засах хөгжлийн үндэсний төв шинэ эмнэлгийн байртай болсон. Энэ эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглосон байна. Ингэснээр манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
| Хөгжлийн бэрхшээлийг 1-3 настайд нь эмчлэхэд хамгийн тохиромжтой | ||
| Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.