Шууд Chart

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд нэгдсэн сүлжээ шаардлагатай

2015-11-28 16:06:53

Гар утас хэрэглэгчид өөрийнхөө ашиглаж дугаарыг солилгүй,  Үүрэн телефоны  өөр оператор руу шилжих үйлчилгээг зохицуулах тухай  хууль батлагдаад нэг жил болж байна. Хэрэглэгчдийн дунд үйлчилгээнд хамрагдах хүлээлт ч өндөр байна. Яагаад энэ хууль хэрэгжихгүй байгааг албаны хүнээс тодруулахад  их хэмжээний хөрөнгө мөнгө  төдийгүй бас цаг хугацаа ч шаардана гэсэн тайлбар өгч байна.  

Дэлхийн улс орнуудад хэрэглэгч дугаартайгаа бусад оператор руу шилжих үйлчилгээг нэвтрүүлэхдээ ойролцоогоор 3-4 жилийн хугацаа зарцуулсан туршлага байдаг байна. Учир нь хэрэглэгч дугаараа ашиглаж эхэлснээс хойшхи  бүх мэдээллийн сан, аюулгүй байдал, нууцлалын зэргийг нэг дор шийдэх нэгдсэн сүлжээ байх шаардлагатай юм.  Манай улсад энэсүлжээг байгуулахад зөвхөн нэг оператор компани л гэхэд 5-6 сая долларын хөрөнгө гаргах шаардлагатай байгааг тайлбарлалаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн телефоны операторууд дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэхэд хойш суугаагүй гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Тэд өнөөдөр нэгдсэн сүлжээг бий болгохоор тендэр зарлаж, удахгүй шалгаруулалтаа хийх юм байна.

Хэрэглэгчдийн хувьд нэг дугаараа олон жил барьсан ч тухайн операторын үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаа учраас дугаартайгаа шилжих үйлчилгээг сонирхож байгаа. Гэвч энэ үйлчилгээг нэвтрүүлсний дараа томоохон зөрчил, алдаа дутагдал гаргахгүй тулд үүрэн телефоны операторууд судалгаа хийж, өндөр хүчин чадал бүхий технолгийг нэвтрүүлэхээр ажиллаж  байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд нэгдсэн сүлжээ шаардлагатай  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй