Шууд Chart

ОХУ. Франц "Исламын улс"-ын эсрэг цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2015-11-28 16:08:37

Францын ерөнхийлөгчийн Москвад хийсэн айлчлалын хүрээнд ОХУ болон Франц улс Исламын улс террорист бүлэглэлтэй тэмцэхэд цэрэг армийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Исламын улс террорист бүлэглэлийг дарахад цэрэг армийн хамтын ажиллагааг өргжүүлэхийн зэрэгцээ агаарын бөмбөгдөлтийн үр нөлөөг сайжруулахын тулд тагнуулын мэдээллээ харилцан солилцдог байхаар тогтсон байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парисын халдлагатай холбогдуулан Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор олон улсын удирдагчидтай шат дараалсан яриа хэлэлцээг хийж байгаа юм. Энэ хүрээнд Москва хотноо айлчилж, ОХУ-ын төрийн тэргүүнтэй "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй тэмцэхэд байр сууриа нэгтгэлээ.

Францын тал Сирид "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэж байгаа босогчдыг биш зөвхөн тус бүлэглэлийг байлж, агаарын цохилт өгөхийг Оросын талаас хүссэн байна. Олландын "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх олон улсын өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах санаачлага Оросын цэргийн онгоцыг Туркийн тал сөнөөснөөс үүдэн дарагдах хандлагатай байна. Харин хоёр удирдагч Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг хэрхэх тал дээр санал зөрсөн хэвээр байна. Франц улс Ассадыг огцрохыг шаарддаг бол ОХУ түүний дэглэмийг дэмждэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ. Франц "Исламын улс"-ын эсрэг цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй