Шууд Chart

ОХУ агаарын хамгаалах ЭС-400 системээ Сирид байрлууллаа

2015-11-28 16:14:18

ОХУ агаарын хамгаалах систем Эс-400-г өөрийн цэрэг армийнханы аюулгүй байдлыг хамгаалах зориулалтаар Сирийн нутагт байрлуулжээ. Энэхүү стратегийн чухал зэвсгийг Сирийн Латаки боомт хот дахь агаарын цэргийн баазыг хамгаалах зориулалтаар ашиглах юм байна.  

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын цэргийн онгоцыг Туркийн зэвсэгт хүчнийхэн сөнөөсөнтэй холбогдуулан Москва өнгөрсөн есдүгээр сараас хойш Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлд агаарын цохилт өгч байгаа агаарын хүчнийхнээ хамгаалахад Эс-400 системийг ашиглахаар шийдвэрлэжээ. Оросын тал "Исламын улс" бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдөж байгаа Оросын агаарын цэргийнхэн Америкийн тэргүүлж байгаа олон улсын эвслийн цохилтонд өртөхгүй гэх баталгаа байхгүй учир пуужингаас эсэргүүцэн хамгаалах хамгийн дэвшилтэт техникээ ашиглахаар шийдвэрлэсэн. Энэ системийн Терроризмын эсрэг тэмцэгч түнш орнуудынхаа эсрэг ашиглах зорилгоор Латаки боомтод байрлуулаагүй гэдгээ Москва мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ агаарын хамгаалах ЭС-400 системээ Сирид байрлууллаа  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй